Цаг үеийн мэдээ
- 2025 оны 4 сард Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 44 галт тэрэг хөдөлсөн байна.
- Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3,000 TEU буюу 1500 чингэлэгийн үлдэгдэлтэй байгаас 1200 чингэлэг авто машинаар ачигдан гархаар төлөвлөгдсөн байна.Үүнээс:
- Xingang North терминалд – 1300 TEU
- Wujie терминалд- 1600 TEU
- Xingang Port терминалд- 100 TEU
- Tяньжин боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 30-45 хоногт ачигдан гарч байна.
- Тяньжин боомтод 50-аад чингэлэг авто машинаар ачигдан гархаар хүлээгдэж байна.
- 2025 оны 4-р сарын 17-ноос эхлэн Замын-Үүдийн ачаалал эрс нэмэгдэнтранзит хугацаа уртасч Эрээнд гаалийн бүрдүүлэлт хийж гарахад 1 өдөр, Huanyu терминалруу ороход нилээн оочер дараалал үүссэн нөхцөл байдалтай байна.
- БНХАУ-ын Хөдөлмөрчдийн баяр болох гэж байгаа учраас 2025 оны 5-р сарын 1-нээс 5-р сарын 3-ний өдрийн хооронд хилийн боомт түр хугацаагаар хаана. Авто машинаар тээвэрлэгдэж буй чингэлгүүдийн транзит хугацаа хойшилж төлөвлөгдсөн хугацаанаас хоцорч хилээр орж ирэхээр байгааг анхаарна уу.
Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.